sábado, 3 de maio de 2014

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн


2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Copa do Mundo de Futebol FIFA Brasil 2014
2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Тэмцээний дэлгэрэнгүй
Зохион байгуулагч оронБразил Бразил
      Зохион байгуулагч хотууд12
      Цэнгэлдэхүүд12
Сонгоны тов2011 оны 6 сарын 15 — 2013оны 11 сарын 20
Шигшээгийн тов2014 оны 6 сарын 12 — 7 сарын 13
Сонгонд оролцогсод203
      Шигшээд32
Шагналтнууд
Шувтаргын тоглолтМаракана,
Рио де Жанейро
Тэмцээний үзүүлэлт
Тоглолт
      сонгонд820
Гоолууд
      сонгонд2303  (тоглолт бүрт 2.81)
Мэргэн бууч (ид)
      сонгондБелиз Дион Макколи
Нидерланд Робин ван Перси
Уругвай Луис Суарес  (11 бөмбөг)
← 2010
2018 →
2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (порт. Copa do Mundo FIFA de 2014англ. 2014 FIFA World Cup) — Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн юм. Тэмцээн 2014 онызургаадугаар сарын 12-нд Бразил улсын Сан-Паулу хотод нээгдэж, Рио де Жанейро хотын Маракана цэнгэлдэхэддолоодугаар сарын 13-нд өндөрлөх товтой.

Зохион байгуулагч орон тодорсон явц[засварлах]

ФИФА-гийн тэргүүн Йозеф Блаттер зохион байгуулагч орныг зарлаж буй нь.
20 дахь удаагийн тэмцээнийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) 2003 оныгуравдугаар сарын 7-нд 1978 оноос хойш анхны удаа Өмнөд Америк тивд зохион байгуулахаар шийдвэрлэснээ зарлажээ. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоондсунгаанд өрсөлдөхөөр АргентинБразил болон Колумби зэрэг орнууд нэрсээ өгсөн ч яван явсаар 2007 оны аравдугаар сарын 30-нд Бразил бараг өрсөлдөгчгүйгээр ФИФА-гийн шалгарсан юм. Учир нь, Колумби эцсийн мөчид нэрээ татсан билээ.Европыг дараалан алгассан шинэ тохиолдол мөн түүхэнд бичигджээ.

Шагналын сан[засварлах]

Тэмцээний шагналын сан — 576 сая долларӨмнөх ДАШТ-тэй харьцуулахад энэ дүн 37 хувиар өссөн байна.[1]
Түрүү байрыг 35,[2][3], дэд байрыг 25, гутгаар байрыг 22 саяар тус тус мялаахаар болжээ. Цаашилбал, дөтгөөр байрыг 20, шөвгийн наймыг 14. шөвгийн арванзургааг 9, хэсгийн тоглолтонд шалгарагсадад 8 саяар[4] урамшуулахаар байгаа юм.

Сонгон шалгаруулалтын явц[засварлах]

Шигшээд оролцогсод[засварлах]

Сугалаа[засварлах]

Тэмцээний сугалаан оноолтыг 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд Бразилын Баия мужийн Мата ди Сан Жуан хотод тодруулжээ.[5]
Гучин хоёр шигшээ багийг дөрвөн сагсанд хуваасан. Эхний сагсыг зохион байгуулагч Бразил, 2013 оны аравдугаар сарын чансааны эхний долоо болох Испани (1), Герман (2), Аргентин (3), Колумби (4), Бельги (5), Уругвай (6) болон Швейцарийн (7) багууд дүүргэсэн ба тэдгээр нь найман хэсгийг магнайлах учиртай.[6] Нөгөө гурван сагсанд бусад шигшээдийг газарзүйн байршил, үзүүлсэн амжилтуудыг нь харгалзан байршуулсан ажээ. Үүний дараа хоёр дахь сагсанд дөрөв дэх сагсан дахь нэг багийг шодож шилжүүлэн тэнцэтгэж, найман хэсгүүдэд сугалаагаар хуваагдахад бэлэн болсон юм.[7]
Сагс 1
(Зохион байгуулагч + чансааны эхний 7)
Сагс 2
(Африк болон Өмнөд Америк)
Сагс 3
(Ази болон Хойд Америк)
Сагс 4
(Европ)

Nenhum comentário:

Postar um comentário